ӨМНӨДЭЛГЭР СУМ

Posted on Аравдугаар сар 16, 2010. Filed under: Спорт |

ӨМНӨДЭЛГЭР СУМ 1931 онд байгуулагдсан. Хойгуураа ОХУ-тай 50 орчим км газраар, зүүнээрээ Батширээт, Биндэр, зүүн урдуураа Хэрлэн, урдуураа Мөрөн, баруун урдуураа Жаргалтхаан, Цэнхэрмандал, баруунаараа Төв аймгийн Мөнгөнморьт сумдтай хиллэн 11864 ам км талбай бүхий нутаг эзлэн оршино. Сумын төв Айрагийн энгэр нь Хэнтийн нурууны зүүн өмнөд захын Баянцогт уулын зүүн урд бэлд Өндөрхаанаас баруун хойш 130 км, Улаанбаатараас 270 км зайтай, далайн түвшнээс дээш 1400 орчим метр өндөрт х.ө 47°53′, з.у 109°55′-ын солбицолд оршино. Сум 5.7 мянган хүн амтай. Сумын төвд улсын баатар Х.Дамбын хөшөө бий. Сумын тахилгат уул нь Хутагхаан, Хэнтийхан, Биндэровоо, Батширээт, Сүмбэдугдан, Баянбараат, Бурхан Халдун уулууд юм. Нутгийн хойд хэсэг нь бүхэлдээ Хэнтийн нурууны уулс юм. Энд орших Хэнтий ханы нурууны оргил 2452 м өндөр бөгөөд энэ нь сумын нутгийн хамгийн өндөр цэг болно. Мөн Хэнтий ханы араар 2298 м өндөр Дуут Ян, 2278 м өндөр Их Сүүхлэг, 1818 м өндөр Цонжийн чулуу, 1754 м өндөр Бөхөг цагаан, 2098 м өндөр Бэрэнчин Ян, 1863 м өндөр Улаан байц, 1517 м өндөр Сант, 2297 м өндөр Цуүц, 2362 м өндөр Бурхан Халдун, 2007 м өндөр Тарсын тэгсгэр, 1958 м өндөр Их даваа уулууд сүндэрлэнэ. Хэнтий ханы өврөөр 2016 м өндөр Баатар Яндан, 2221 м өндөр Чинээт Ян уулууд болон Хэрлэн голын зүүн гараар Хонины гозгор, Босго тэнгэрийн даваа, 2080 м өндөр Зүлэгт, 2101 м Тэсгэр, 2196 м өндөр Цагаанчулуут, 2012 м өндөр Ясны өндөр, 2236 м өндөр Баян-Ундрахын Ян, 2198 м өндөр Тогоотын Ян, 1938 м өндөр Жинстийн нуруу, Дэлгэрхааны нуруу, 2111 м өндөр Дэлгэрхаан, Тэнүүн, Барх голын урдуур, Хурхын голоос хойш 1799 м өндөр Халзан, 2017 м өндөр Сонгинотын нуруу, 2036 м өндөр Өвөр шоргоолжит, 1718 м өндөр Бага-Өлзийт, 1748 м өндөр Байшинт, 1462 м өндөр Дэлгэр-Өндөр, 1710 м өндөр Ацын овоо, 1558 м өндөр Цагаанчулуут, 1517м өндөр Тувдийн, 1695 м өндөр Баянзүрх, 1476 м өндөр Дэлгэрхаан, 1664 м өндөр Их халиугчин, 1446 м өндөр Их уулууд оршино.Хурхын голоос урдуур 1703 м өндөр Их өлзийт, 1475 м өндөр Залаа, 1394 м өндөр Хэрсэн, 1372 м өндөр Бор үзүүр, 1458 м өндөр Эрдэнэ, 1346 м өндөр Жавхлант уулууд орших бөгөөд сумын төвийн баруунаар 1721 м өндөр Баянцогт, сумын төвийн урдуур, зуүн урдуур 1636 м өндөр Эрдэнэхаан, 1384 м өндөр Баянцогт, 1682 м өндөр Өндөр улаан овоо, 1663 м өндөр Жандагийн гозгор зэрэг өндөр уулууд оршино. Сумын нутгийн хамгийн нам цэг нь Хурхын гол сумын хилийг зүүн хойшоо огтлон гарч байгаа цэгт 1000 орчим метр өндөрт оршино. Гянт болд, цагаан тугалга, хар тугалга, алт, барилгын материал зэрэг ашигт малтмалтай. Нэгдүгээр сарын дундаж температур -22°С-23°С, долоодугаар сарынх хойд хэсгийн уулсаар 12°С,зүүн хэсгийн нам талархаг газраараа 16°С-18°С, хур тунадас уулсаараа 500 мм түүнээс ч их, хамгийн өмнөд хэсгээрээ 200 орчим мм, бусад нутгаараа 300-400 мм унана. Сумын нутгаар Минж гал тууний цутгал Номт, Гацуурт, Дээд, Доод Кумыр, Минж, Их нихлиг, Их олонт, Нарт, Өнгөлжит голууд, Онон гол түүний цутгал Өвөр Нарт, Дээд тарс, Улаанбайц, Дунд тарс, Хэрлэн гол түүний цутгал Илүүр, Богд, Их Ар, Бага Ар, Зүүн салаа, Эдинга, Тэнүүн, түүний цутгал Ар Элгэн, Цагаан тэмээт, Зүлэгт, Орц, Бархын гол, түүний цутгал Сайхан гол, Мандал, Хурхын гол түүний цутгал Жаргалант, Өвөр Элгэн, Баруун Баян, Баян, Дундбаян болон Мөрөн гол түүний цутгал Тэнгэлэг зэрэг олон гол горхи урсана. Ялангуяа Хэнтий хан уулын ар өврийн ам бүхнээс горхи гол урсана. Ер нь Өмнөдэлгэр сумын нутгийн хойд хэсгийн Хэнтий хан уулын ар өврийн нутаг нь манай орны гол мөрний сүлжээ хамгийн нягт, хамгийн их намаг устай нутгийн нэг юм. Сумын нутагт Хангал, Хар, Хөх, Шар, Цэгээн, Жаргал нуурууд бий. Хан Хэнтийн уулсад мөстлөгийн гаралтай. Хэнтий зэрэг нуурууд бас бий. Сумын нутагт төмрийн найрлагатай Зүрт, гидрокарбонат кальцийн төрлийн найрлагатай Улаанбулаг, гидрокар-бонат-кальц, натрит төрлийн найрлагатай Өвөр элгэний, гидрокарбонат-хлорид натрийн найрлагатай Бархын рашаан, гидрокарбонат-кальц-магнийн найрлагатай Энгэр булаг, Жаргал нуурын рашаан гидрокарбонат натрийн найрлагатай Ононгийн зэрэг рашаан байна.Тайгын цэвдэгт, тагийн, уулын нугын, хөлддөг дэмбүүлт хөрс, хар шороон, хар хүрэн, нимгэн хар хүрэн, нугын хүрэн, хүрэн хөрстэй. Хойд хэсгийн өндөр уулсаар хаг, хөвд, алирс бүхий хөвч тайгын шинэс, хушин их ойтой. Нарс, жодоо, хус улиангар, бургас зэрэг олон зүйл модтой. Том голын хөндийгөөр бургасан шугуй, шинэсэн ойтой. Энд нэн ховор дагуур тэрэлж болон ховор ургамал, самар, жимс, эмийн ургамал элбэг. Зүүн ба өмнөд хэсгээрээ алаг өвст, хээрийн ургамалтай. Хадлан бэлчээрийн их нөөцтэй. Нэн ховор хүдэр, цэн тогоруу, ховор амьтан тоодог, булга, буга болон бусад амьтад баавгай, хандгай, гахай, бор гөрөөс, суусар, солонго, чоно, үнэг, хярс, тарвага, ойн ба хээрийн, нүүдлийн шувууд элбэг. Онон, Хэрлэн мөрөн загасаар баялаг. Хэрлэнд Ононгийн зүйлийн загастай. Сумын нутгийн хамгийн хойд хэсгийн нутаг нь Хан Хэнтийн дархан цаазат газрын хэсэг. Хан Хэнтийн нуруу нь унаган төрхөө алдаагүй, Евро азийн шилмүүст ой тайга, Төв Азийн хуурай хээрийн уулзварт оршиж, Туул, Хэрлэн, Онон мөрний усны ундарга болдог. Хан Хэнтийн нуруу нь жинхэнэ тайгын төрх байдлыг агуулсан бөгөөд монголчуудын олон үеийн түүхийн дурсгалыг хадгалсан нутаг учраас дархлагдсан газар юм. Сум хонь голлосон 155 мянган малтай. Үр тариа, тэжээлийн ургамал тариалдаг. Амралт, аж ахуй үйлчилгээний төв, мод, хүнсний жижиг үйлдвэртэй. 10 жилийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл, худалдаа үйлчилгээний газруудтай. Сумын нутагт орших Балдан бэрээвэн хийд, баруун Жаргалант гэдэг газар орших сүг зурагтай хадыг түүх ооёлын дурсгалынх нь хувьд аймгийн хамгаалалтад авчээ. ӨМНӨДЭЛГЭРИЙН ХУРД Улсын баяр наадамд: Д.Сэдэдийн зоосон тамгатай хээр /их нас, 1945, тавд/ Ш.Дамбийнямын Уяач Тогоочийнхамар цагаан сартан хээр улаан хээр /их нас, 1966, гуравт/, Ш.Дамбийнямын хамар цагаан хээр /хязаалан, 1966, дөрөвт/, Тогоочийн сартайхээр/азарга, 1998, гуравт/ Улсын чанартай бусад наадмуудад: Г.Цэдэнгийн улаан хээр /соёолон, 1990, Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд дөрөвт/, Я.Ганбатын зээрд /даага, 1990, Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадамд аман хүзүү/, Ганхуягийн хүрэн /их нас, 1997, Хардэл жанжин бэйсийн нэрэмжит Зүүн бүсийн уралдаанд дөрөвт/, Ганхуягийн хүрэн /их нас, 1998, Их хурдад аравт

Make a Comment

Сэтгэгдэл бичих

Liked it here?
Why not try sites on the blogroll...